1980-аад оны сүүлч 1990-ээд оны үеийн зогсолтгүй шинийг эрэлхийлэгч металл рок чиглэлээр тоглодог Metallica нь 1981 онд АНУ-ын Калифорниа-д Lars Ulrich (1963 оны 12-р сарын 26-нд Данийн Копенгагенд төрсөн, бөмбөрчин), James Alan Hetfield (1963 оны 8-р сарын 3-нд АНУ-д төрсөн, гитарчин) нар тус тусдаа The Recycler сонинд зар өгсөнөөр нэг нэгнийгээ олж авчээ. Тэд анхныхаа "No Life Til" гэдэг туршилтын дуугаа хийсний дараа 1981 оны 2 сард гитарчин Lloyd Grand хамтлагаас гарч оронд нь David Mustaine (1961 оны 9 сарын 13-нд АНУ-ийн California мужид төрсөн)-г авсан боловч тэр Ulrich, Hetfield 2-той зан харьцаа нь тохирдоггүй байсан байна.
Гитарчин Jef Warner, басс гитарчин Ron McGovneу нар хамтлагт богино хугацаагаар байсан байна. 1982 оны төгсгөл үед басс гитарчин Clifford Lee Burton (1962 оны 2 сарын 10-нд АНУ-д төрж 1986 оны 9 сарын 27-нд нас барсан) нь хамтлагт нэгдэн 1983 оны 5 сарын 5-ны өдөр түүний хувьд анхныхаа амьд тоглолтыг хийсэн байна.
Гишүүн Mustaine нь Megadeth хамтлагийг байгуулахын тулд хамтлагаас гаран оронд нь гитарчин Kirk Hammett (1962 оны 11 сарын 18-нд АНУ-ийн, California мужийн San Francisco хотод төрсөн) оржээ. Hammett нь Exodus гэдэг рок хамтлагт тоглодог байснаар Ulrich, Hetfield нарын хараанд өртөн 1986 оны 4 сарын 26-ны өдөр анх удаа Metallica-д тоглосон юм. Ulrich, Hetfield, Burton, Hammett нараас бүрдсэн Metallica хамтлагийн аялалын автобус 1986 оны 9 сарын 27-ны өдөр Шведэд осолд орон тус хамтлагийн гишүүн Burton амь насаа алдсанаас тус бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд хүрсэн байна. Энэ 4 жилийн хугацаанд хамтлаг нь thrash metal урсгалаар тоглон хүчирхэг "Kill 'Em All" гэдэг анхныхаа цомгийг гарган "Bang that head that doesn't bang" гэдэг аялан тоглолт хийсэн юм. Энэ нь металл урсгалд нэгэн төрлийн шинэ уур амьсгал оруулж өгөн үүсгэн байгуулагчид нь хурдан тараасан байна. Тэд Английн хүнд металл хамтлагууд болох Raven, Venom зэргийн аялан тоглолтыг ардаасаа дагуулжээ. "Ride The Lightning" цомог нь мөн л бусдаас ялгаатай болж ялангуяа "For Whom The Bell Tolls" дуу нь сайн болжээ. 1986 онд "Master Of Puppets" цомог нь гаран тэдний улам ихийг бүтээхийг зорьж байгааг харуулж өгчээ.
Burton-г нас барсаны дараагаар үлдсэн 3 гишүүн нь Flotsam And Jetsam хамтлагийн басс гитарчин Jason Newsted(1963 оны 3-р сарын 4-нд АНУ-ын Michigan мужид төрсөн)-ыг элсүүлэн авчээ. 1986 оны 11 сарын 8-нд Newsted анх удаа Metallica хамтлагтай хамтран тогложээ. Анхны үүсгэн байгуулагчид Ulrich, Hetfield нар хамтлагийнхаа дууны үг, хөгжмийн урсгалын чиглэлийг тодорхойлдог байжээ. Шинэ зохион байгуулагдсаны дараахь анхны бичлэг "Garage Days Re-Revisited" хэмээх Budgie, Diamond Head, Killing Joke, the Misfits хамтлагуудын CD-ний эхний дуунуудаас бүрдсэн цомгоо гаргасан байна. Энэхүү цомог нь хамтлагийн нөлөөг илэрхийлэх илэрхийлэл болсон юм.
"And Justice For All" цомгынх нь үйл ажиллагаа нь Guns N'Roses хамтлагийн продюсер Mike Clink-гийн хамтаар эхэлжээ. Энэхүү 1988 онд гарсан цомог нь "One" хэмээх US Top 40, UK Top 20-д багтсан синглийг агуулжээ. 1991 оны US, UK-ийн шилдэгүүдийг тэргүүлж байсан "Metallica" цомог нь хууль зүй, дайн, шашин, шийтгэл, залхаан цээрлүүлэлт, галзуурал, солиорол сэдвүүдийг агуулж байлаа. Kill 'Em All хэмээх 10 гаран жилийн өмнө гарсан цомогтой харьцуулахад хамтлагийн эмх замбараагүй байдал нь эв түнжинтэй хамтын уран бүтээлээр солигдсон юм.
"Enter Sandman" гэдэг дуу нь MTV-д амжилт олон US Top 20-д багтжээ. Мөн энэ дуу нь "Nothing Else Matters" гэдэг дууных нь адилаар UK Top 10-д багтан хамтлагт нэр хүнд нэмэгдсэн юм. Энэ цомог гарснаас хойш байнгын аялан тоглолт, шагнал урамшуулал, хүндэтгэлийн ёслолууд дагалдсан байна.
Metallica металл хөгжмийн урсгалд өөрчлөлт оруулан тэдний цомог нь 2001 оны 7 сард дан АНУ-д гэхэд л 13 сая хувь борлогджээ.
Дараачийн цомог "Load" нь АНУ-д 1-д орсон юм. Энэ цомог нь хамтлагийн гадаад төрхийг өөрчлөн алтернатив рок сонсогчдод чиглэсэн байлаа. Дараагийн жилийн "Reload" цомог нь Load-д багтсан дуунууд дээр ондоо дуунууд нэмж оруулан цомгийн эхний дуу болох "The Memory Remains"-гаа 60-аад оны од Marianne Faithfull-тай хамтран дуулсан байна.
Дараагийн "Garage Inc." цомог нь мөн л АНУ-д 1-д орсон юм. Дараа жил нь гаргасан "S&M" цомгоо San Francisco-ийн симфони оркестортой хамтран амьд бичүүлсэн нь хэтэрхий их хүнд рок чиглэл агуулан Deep Purple хамтлагтай төстэй болсон байна. 2001 оны 1 сард Newsted хамтлагтайгаа 15 жил болсоны дараа гарч байгаагаа зарлажээ. Тэр 2 үл таних хөгжимчиний хамтаар EchoBrain-д байж байгаад Канадын Voivod хамтлагт орсон байна. Түүний оронд Suicidal Tendencies хамтлагийн басс гитарчин Rob Trujillo 2003 оны 2 сард Metallica-д орсон юм.
2003 оны 6 сард тус хамтлаг "St. Anger" хэмээх шинэ цомгоо гаргасан нь амжилттай яваа юм. Тэд 2004 онд Европийн орнуудаар аялан тоглосон юм.
No comments:
Post a Comment